“Зорчигч тээврийн нэгтгэл” нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана

"Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан иргэд удаа ташаа мэдээлэл өгч, байгууллагын болоод 1500 ажилтаны нэр хүндэд халдаж байгаа учраас шүүхэд хандахад хүрсэн талаар тус байгууллагаас өнөөдөр хэвлэлд мэдээллээ.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарч, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн юм байна.

Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Хууль эрхзүйн үндэслэлгүйгээр ажилчдын цалингаас хасаагүй гэдгээ хурлын үеэр мэдэгдэв.

2017 онд 32 ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан. Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмжийг олгож, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж буй гэнэ. Шинээр 168 айлын ажилчдын орон сууцны барилга бариулж, 150 хүүхдийн цэцэрлэгийг ажиллуулж эхлээд байна гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)