Зорчигчдын АНХААРАЛД

Дорноговь аймаг, Даланжаргалан сум. 2019.08.13  17.00 цаг

Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Онон, Хэрлэн голын эх, Хангай нуруунаас эхтэй Орхон /Булган/ болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгджээ. Мөн Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшин 20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

8 дугаар сарын 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см даван үерлэх аж.

 Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)