“ЗООС”-ЫН ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДЭД ЗОРИУЛСАН МӨНГӨ “ЖАСТ” КОМПАНИД ОЧЖЭЭ

“Зоос” банк одоогоос хоёр жилийн өмнө зогсолтгүй эргэх хүчээ алдаж, дампуурсныг уншигчид санаж буй биз. Тус банкнаас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр их хэмжээний зээл авахдаа Олон овоотын алтны уурхайгаа барьцаалсан байдаг. Зээлээ төлөөгүй нь дампуурлын шалтгаан болсон. Үүний ард байгаа хувьцаа эзэмшигчид, банкинд мөнгөө хадгалуулсан иргэдийн эрх ашгийг бодож Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан билээ. Тэгвэл энэ бондын 60 тэрбумыг нь “Жаст” хэмээх хувийн компанид шилжүүлснийг Төсвийн байнгын хорооноос бай гуулсан Ажлын хэсгийнхэн шалгалтаар тогтоожээ. Тэд өчигдөр энэ тухай дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцууллаа. Ийнхүү хоёр жилийн дараа “Зоос”, түүнтэй холбогдуулан гаргасан 100 тэрбум төгрөгийн бондын асуудлыг сөхөв.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат ахалж, дөрвөн гишүүнтэйгээр ажиллажээ. Тэд Байнгын хороонд дүгнэлтээ сонсгосны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 100 тэрбум төгрөгийн бондыг хэрэгтэй зүйлд нь зарцуулаад буцааж төрд төлөх ёстой. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл одоо болтол эргэж төлөгдөөгүй, хэзээ тө лөхийг нь Монголбанк ч, Сангийн сайд ч мэдэхгүй байгаа гэнэ. Төрийн мөнгийг хувийн нэг компанид шилжүүлсэн энэ хууль бус үйлдлийг зогсоохыг Засгийн газраас Ажлын хэсгийнхэн шаардаж буй юм. Төрийг хохиролгүй болгохын тулд “Олон овоот” уурхайг зарах гарц байгааг хэлэв. Ажлын хэсгийн ахлагч О.Чулуунбат “Би 20 гаруй жил энэ зах зээл дээр ажилласан. Ийм тохиолдол түүхэнд гарч байгаагүй. Тиймээс Засгийн газар үүнийг зогсоож, Олон овоотын уурхайг зарж, татвар төлөгчдийн мөнгийг буцаан төвлөрүүлж, улсыг хохиролгүй бол гох ёстой. Үүнд төрийн зохицуулалт дут санаас гадна ард нь луйврын мөнг өний үнэр байна” гэлээ.

Ажлын хэсгийн гишүүн Н.Батбаяр “Төрийн мөнгөөр хэн нэгэн хүн дураар дургиж болохгүй, дампууруулсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. “Зоос”-ыг дампууруулсан уг ордыг зарахын оронд Засгийн газар захирал Ц.Мянганбаярыг “Жаст” компаниар сольж, төрийн хө рөнгөөр санхүүжүүлээд л ор хисон. Тэд нар нь хүүгүй зээл авчихсан аятай, 5-6 жилийн дараа төлнө өө гээд сууж байна” гэлээ. Сэтгүүлчид зарим зүй лийг тодрууллаа.

-Олон овоотын лиценз анх наасаа “Зоос”-ын биш, “Анод” банк ны барьцаанд байсан. Дараа нь өөр зүйлээр Олон овоотыг сольж барьцаалсан гэдэг.

О.Чулуунбат: -Нэг төсөлд олон банк зээл өгдөг туршлага олон улсад бий. Төсөлд мөнгө орсон бол хэмжээгээр нь төсөл барь цаанд байх ёстой. Дөрвөн банк нийлээд Олон овоотод зээл өгсний хэрээр төсөл барьцаанд байж, хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэв мөнгөө төлж чадахгүй бол уурхайг зараад орлогыг хувь хэм жээгээр нь зээл өгсөн банк авна. Гэтэл 60 тэрбум төгрөгийг Засгийн газар ганцхан төсөлд өгчихсөн бай на. Засгийн газар хамгийн том зээлдэгч гэсэн үг. Олон улсын жишгээр хамгийн том зээлдэгч бусад зээлдэгчтэй тохиролцоод уурхайг зарж, мөнгөө олж авах ёстой. Гэтэл үүнийг хийхгүй байна. Төр туршлагагүй байж болох ч сэтгэлтэй шийдвэр гаргаж, ард түмний талд байх ёстой. Гэтэл ганц компанид үйл чилсэн шийдвэр гаргасан.

Н.Батбаяр: -Хоёр жилийн өмнө 100 тэрбум төгрөгөөр нэг өрөө орон сууц 4000, эсвэл дөрвөн сая хонь авах байсан. Ийм мөнгийг нэг хувийн компанид өгчихсөн байна. “Жаст”-ынхан төрөөс энэ мөнгийг авсан, дээрээс нь Олон овоотоо ч ашиглаж байгаа.

-“Зоос” банкийг зохион байгуулалттайгаар дампууруулсан, ард нь нэр бүхий улстөрчид байгаа гэсэн мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-“Зоос” банк нэг өдөр мэдэгдэл хийгээд л дампуурсан. Европын хөгжлийн банк менежментийг нь хариуцаж байсан. “Монгол газар” компанийн зээл чанаргүй гэсэн ангилалд орсон учир банк дампуурлаа гэж мэдэгдсэн. ЕХБ мөнгөө авчихсан. Тэгэхээр үүнийг “Монгол газар”-ын Олон овоотын уурхайг өөртөө авахын тулд “Жаст” компаниас зохион байгуулсан үйл дэл гэж үзэхээс өөр арга гүйд хүрч байна. 2009 онд энэ асуудал эхлэхэд хууль бус гэдгийг бид хэлж байсан. Төрд нөлөө бүхий хүмүүс үүнийг зохион байгуулж байна. Үүний ард С.Баяр байгаа.

О.Чулуунбат: -Хууль зөрчсөн гэдгийг Ажлын хэсэг тогтоосон. Төрийн өмчийг хувийн компанид чимээгүйхэн шилжүүлэх нь эрүү гийн гэмт хэрэг. Үүний ард хэн нэгэн байгаа эсэхийг хуулийн байгууллага тогтоох байх.

-Олон овоотын лиценз Голомт, Хадгаламж, Зоос, Анод банкны мэдэлд очсон учраас хувийн өмчид Засгийн газар оролцож, зарах боломжгүй гэж Байнгын хороон дээр Сангийн сайд хэлсэн.

-Хэрэв уг асуудалд төр том зээлдэгчийн хувиар орол цох юм бол нөгөө банк нууд баярлана. Асуудлыг нь шийдээд өгөх гэж байна. Сангийн сайдын тайлбар худлаа. Олон улсад мөнгөө төлж чадахгүй бол барьцааны хөрөнгийг зараад л асуудлыг шийддэг. Хадгаламж зээлийн хоршоод дампуурахад ч ийм арга хэмжээ авсан.

Н.Батбаяр: -Анод, Зоос хоёр дампуураад төрийн мэдэлд ирчихсэн. Хадгаламж банкны ард “Жаст” байгаа. Уг банк төрд өртэй учраас ялгаагүй төрийн мэдэлд гэсэн үг. Цаана нь Голомт банк л үлдэж байна. Үүнийг цэвэрлээд л уурхайг зараад мөнгөө олж авбал хэн хэндээ ашигтай болно.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)