Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг

Өнөөдөр хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг олон улсын өдөр. Эцэг, эх, асран хамгаалагчдадаа зодуулдаг хүүхэд өөртөө итгэлгүй болж өсдөг, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг талаар энэ өдөр олон улсад сануулдаг. Тиймээс аав, ээжүүд хүүхдийнхээ хийсэн алдаатай үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, ойлгуулж, тусалж байх нь хүмүүжлийн сайн хэлбэр ажээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах болон хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ өдрийг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Харин энэ удаа хаана, хаанаа нам гүм байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхдийн тусламжийн 108 утас” үйлчилгээний төвд хандаж мэдээлэл авахад хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага ихэссэн гэв. Асран хамгаалагчид нь эрхийг нь зөрчсөн тохиолдол өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10.5 хувиар өсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)