Зодоон хийсэн цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлнө

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар н.Ариунбатын гэрт архидан согтуурч улмаар нэгнийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарсан.

Тухайлбал, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар хувийн шинжтэй маргаанаас болж зодолджээ.

Тус хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав "Зодоон хийсэн хурандаа нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө. Өнөөдөр тушаалыг нь гаргана" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)