“Зогс шугам” аяныг үргэлжлүүлэхээр болжээ

Замын цагдаагийн газраас өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас эхлэн “Зогс шугам” арга хэмжээг хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ уулзвар бүр дээр тодорхой хугацаанд  4-5 зохицуулагч хяналт тавьж, дүрэм зөрчсөн жолоочид арга хэмжээ авч байсан.  “Замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ биелүүлдэг болгох нь нэг талдаа албадлагын шинжтэй боловч нөгөө талдаа ухамсарлуулах арга барилаар зохион байгуулагддаг. Хэдийгээр жолооч нар тухайн үедээ зогс шугамын өмнө зогсон хэвшиж байсан боловч өнөөдрийн байдлаар дээрх журам нь жолооч нараас шалтгаалж алдагдахад хүрээд байна” гэж ЗЦГ-ын ОНХТ-гийн ажилтан өгүүлсэн юм. Тиймээс Замын цагдаагийн газраас өчигдрөөс эхлэн “Зогс шугам” арга хэмжээг идэвхжүүлэхээр болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)