Зогсоогоороо хоолловол бие махбод “уурлана”

босоогоор идэх

Америкийн Өмнөд Флоридагийн их сургуулийн судалгааны багийнхан хооллоход биеийн байрлал хэрхэн нөлөөлдгийг олон янзаар туршжээ. Тэдний мэдээлснээр, босоогоороо хооллох үед бие махбодод ачаалал нэмэгдсэнээр стресстэж, “уурладаг”. Үүнээс болж амтлах мэдрэмж нь буурдаг гэнэ. Биеийн байдал, тэнцвэр, орон зайн чиг баримжаа нь хүний амтлах, үнэрлэх чадварт бас нөлөөлдөг юм байна. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, мөн зогсоо үед таталцлын хүчний үйлчлэлээр цус биеийн доод хэсэгт илүү эрчимтэй урсаж, үүний улмаас зүрхний ачаалал нэмэгддэг. Тодруулбал, цусыг биеийн дээд хэсэг рүү шахахын тулд зүрх хурдан ажиллаж эхэлдэг. Ингэснээр “уурлуулдаг” кортизол дааврын ялгарлыг нэмэгдүүлнэ. Зогсоогоор хооллоход хүн тавгүйрхэж, хурдан иддэг нь ийм шалтгаантай аж.

Ж.Хаан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)