Зовлон ойлгодог цас

Өнгөрсөн арваннэгдүгээр сард 13 удаа цас орсноос болж авто машины зам мөсөн гулгуур мэт болж, цөөнгүй жолооч машинаа бусдынхтай “шүргэлцүүлсэн”. Мөн олон хүн явган хүний мөсөн зам дээр халтирч, эмнэлгийн хаяа бараадсан билээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын хурдгүй, зохион байгуулах чадваргүйг шүүмжилсэн хүн олон.

Бас Э.Бат-Үүлийн үед ийм байгаагүй хэмээн зүйрлэсэн. Тэгвэл хотын захиргааныхны зүгээс “Бат-Үүлийн үед өвлийн турш 13 удаа цас орсон байхад бидний үед ганцхан сард 13 удаа орлоо” гэсэн хөгжилтэй тайлбар тавьсан билээ. Юутай ч, дагтаршсан цас, мөсөө яаж ийгээд арилгаад буй.

Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт 14 дэх удаагаа цас оров. Аз болоход их хэмжээгээр орж, өнгөрсөн шиг асуудал үүсгэсэнгүй. Цахим ертөнцийн шооч эрхмүүд үүнийг бушуухан өлгөж аваад “14 дэх цас Сандуй, Сундуй хоёрыг өрөвдөөд орохоо больжээ” гэсэн шог яриа гаргаад амжжээ.

Нийслэлийн Засаг дарга Батболдын овог Сундуй бол НИТХ-ын даргыг Ц.Сандуй гэдэг билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)