Зимбабве улсын Ернхийлөгч асан Роберт Мугабе нас баржээ

Зимбабве улсын ерөнхийлөгч асан  Роберт Мугабе 95 насандаа нас баржээ. Энэ тухай тус улсын одоогийн удирдагч Эммерсон Мнангагва өнөөдөр мэдэгдсэн байна. “Зимбабве улсын эцэг,  үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Роберт Мугабег өөд болсон тухай  зарлах нь дэндүү гашуудам байна" гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. “ВВС” агентлагийн мэдээллээр Эммерсон Мнангагва Сингапурын нэгэн эмнэлэгт эмчлүүлэх гэж ирээд нас барсан байна.  Мугабе Зимбабве улсыг 1980 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 37 жил удирджээ. Тэрээр 2017 онд дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагватай  зөрчилдсөний улмаас албан тушаалаасаа огцрох шалтгаан болсон аж. 2017 оны 11-р сарын 6-нд Роберт Мугабе Мнангагваг огцруулсан авч арми дэд ерөнхийлөгчийн талд зогсон аж. 11-р сарын 15-нд  Мугабег гэрийн хориод оруулсан бөгөөд 19-ний өдөр эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт” намын даргаас нь чөлөөлсөн байна. Тэр сарынхаа 21-нд Ерөнхийлөгчид хориг тавихыг хүлээлгүй сайн дураараа огцорч байгаагаа мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)