Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Мөн нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны байруудад шумуулын тархалтыг тандан судлахад ард иргэдээс мэдээлэл авах, сурталчилгаа хийх, байрны орц хонгил, орчныг цэвэр байлгахад анхаарч цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулах, нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)