ЗГ: ЭНЭТХЭГЭЭС 357 ХҮҮХДИЙГ АВЧРАХ АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ээлжит бусаар хуралдаж байгаа Засгийн газрын өнөөдрийн /2020.06.01/ хурлаар хүүхдийн хоёр чухал тогтоол гаргахаар болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. 

Тэрээр, Дэлхий нийт хамарсан ковид-19 цар тахлын үед эх орондоо амьдарч байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг нэлээдгүй хийж байгаагийн зэрэгцээ хилийн гадна амьдарч буй хүүхдийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эх орондоо авчрах хэрэгцээ шаардлага тулгамдаж буй юм.

Бид НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Энэтхэг дэх НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах талаар ярилцаж, Энэтхэгт суугаа Элчин сайдын яам, Гоман дацангийн төлөөлөгч болон хүүхдүүдийн ээжүүдээс нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байгаа. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 км зайтай орших Төвдийн тосгонд Ковид-19 вирусын 2 тохиолдол илэрсэн нь хүүхдүүд олноороо нэг дор байгаа нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байгаа юм.

Тиймээс энэ удаагийн хуралдаанд Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулсан юм.

Засгийн газар тогтоолын төслийг дэмжиж хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ" хэмээн нийтэлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)