ЗГ: Чингис хааны музей байгуулна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музей байгуулахыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо.

Ташрамд сануулахад, энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Чингис хаан судлалын хүрээлэн" байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ийнхүү анх удаа Чингис хааны музейг байгуулах шийдэл гарч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)