ЗГ: Хүүхэд, эхчүүдийг 5 хоног сувилалд амраах эсэхийг эцэслэн шийднэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар жирэмсэн болон 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг таван хоног рашаан, сувилалд амраах эсэхийг эцэслэн шийдэх юм байна. Тодруулбал, нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)