ЗГ: ОХУ-ын мэдэлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд шилжүүлж авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг Хөвсгөл аймагт байгуулахаар болж, тогтоолыг баталсан.

Тэгвэл дөнгөж сая ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа. Тодруулбал, ‪549 өрх 22 жил түрээсээр амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчилах бэлтгэл ажлыг хийсэн бөгөөд ‪1998 оноос хойш тасралтгүй ярьж байсан энэ асуудал Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар шийдэгдсэн билээ.‬


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)