ЗГ: Ирэх онд шинэ СТАДИОН байгуулах үүрэг өгсөн

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 16 га газрыг Төрийн тусгай газраас чөлөөлж, иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн жил бүр яригддаг наадмын шинэ стадионы асуудлыг хэлэлцээд, шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцээд Ажлын хэсэг байгуулахаар болсон. Тодруулбал, Ерөнхий сайд шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх үүргийг Ажлын хэсгийнхэнд өгсөн" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)