ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Энхжаргалыг “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлүүлэх чиглэл өгөв

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” компанийн ТУЗ-д Д.Энхжаргалыг гишүүнээс чөлөөлүүлэх үүрэг чиглэл хүргүүлжээ. Яагаад ийм чиглэл өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Энхжаргал нь "Оюу толгой" компанийн ТУЗ-ын гишүүний албан тушаалыг 2018 оны аравдугаар сараас хойш хашиж байгаа юм. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ шийдвэрлэх гэнэ. 

Тэрбээр "Оюу толгой" компаниас гадна “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо, Санхүү банкны эмэгтэйчүүд, Дэлхийн монгол эмэгтэйчүүд зэрэг байгууллагын ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)