​ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх болжээ. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 хувийн саналаар дэмжжээ.

ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдож, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авсан. Тиймээс түүний оронд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)