Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ

Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг аж ахуйн нэгжийн татвараас бүрдүүлдэг. Гэвч коронавирусийн хөл хорионы улмаас Монгол Улсын одоогийн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.7 хувиар буураад байна.

Иймээс маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн ажлын байрыг хэрхэн хадгалж авч үлдэх талаарх хувилбаруудыг хэлэлцэх юм байна.  Түүнчлэн ЖДҮХС-ийн зээлийн нөхцөл шалгууртад өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)