Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгон шинэчилнэ

 Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгох, хүнд суртал, чирэгдлийг арилгах, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг шуурхай болгохыг онцгойлон анхаарч байна. Энэ үүднээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамж гарган холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулж ажилд нь орууллаа. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн ахалсан энэ Ажлын хэсэгт Ерөнхийлөгч, Засгийн газар, Сангийн яам, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн удирдах ажилтнууд багтсан байна. Ажлын хэсэг холбогдох хуулийн төсл үүдийг боловсруулан 09 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)