ЗАСГИЙН ГАЗАР: ОХУ-ын өмчлөлийн 550 орон сууцыг монголчуудад өмчлүүлэхээр боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр ОХУ-ын өмчлөлд байсан монголчуудын түрээсэлдэг 550 гаруй орон сууцыг хэрхэх талаар ярилцжээ.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 550 гаруй орон сууцыг оршин суугчдад нь өмчлүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байгаа аж.

1998 оноос хойш 550 гаруй айл өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьж байсан бөгөөд жагсаал цуглаан ч зохион байгуулсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)