Засгийн газар ирэх сарын 1-нээс ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаас ахмад настны 500 мянга хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш бол 25 мянгаар нэмэх шийдвэр гаргалаа. 

Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болов. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)