ЗАСАГ ТӨР ТӨВХНӨХ ЦАГ

 УИХ-ын ээлжит чуулганыг МАН-ынхан гомдол дүүрэн дуусгалаа. Нийт сонгогчдийн 40 орчим хувийн саналыг авсан тус намынхан УИХ-ын даргыг хууль зөрчиж томиллоо хэмээн “их зан” гаргаснаасаа болоод өдий болтол албан ёсны Бүлэггүй яваа юм.

Анхдугаар чуулганыг ирцээр бойкотлох, төсвийн тодотголоор барьцаалах гээд Бүлгээ байгуулахын тулд тэдний хийсэн алхам бүр өөрсдийг нь буруудуулж орхисон. Гэвч сүүлдээ бууж өгсөн МАН-ынхан Бүлгээ байгуулах гэж ядарч байна. УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Бүлэг байгуулсан тухай бичгээ өгөөгүй тэдэнд спикер “Хуулиа өөрчлөөд Бүлэг байгуулах боломжтой” гэсэн хариу өгсөн.

Улмаар МАН-ынхан өөрсдөө хуулийн төсөл санаачилна гэдгээ мэдэгдэв. Тэгснээ ичив. “Ер нь яагаад бид өөрсдөө хууль санаачилдаг юм. Хэн нэгэн өөр намын гишүүн л үүнийг хийг” гэлээ. Үүнийг нь С.Дэмбэрэл тэргүүтэн ойлгож УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Ингээд ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдэхийг нь хүлээсэн ч олонх “Ганц намд зориулж хууль өөрчилж чадахгүй. Тэгээд ч хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй” гээд хойшлуулав. Үнэндээ энэ нь шалтаг ч байж мэдэх. МАН-ын гишүүдийг оролцуулахгүйгээр асуудлаа “эв найртай” шийдэх сонирхол АН-д байна. Ямар ч байсан ээлжит бус чуулганаас чихэр горьдож буй хүүхэд мэт Бүлэг байгуулж өгөхийг хүлээсэн МАН-ынхан намрын чуулганаар энэ хүслээ биелүүлэх нь. Тус чуулганаар хэлэлцэх асуудлын есдүгээрт С.Дэмбэрэлийн санаачилсан хуулийн төсөл “жагссан” байна лээ.

ДУТУУ “ОРОН ЗАЙГ” ДҮҮРГЭНЭ

Хэдийгээр УИХ найман байнгын хороотой, хоёр дэд даргатай болсон ч бүрэлдэхүүн дутуу байгаа. Шалтгаан нь МАН ба тэдний Бүлгийг албан ёсных болгохтой холбогдож буй юм. Эхэндээ МАН-ынхан зөрүүдлээд буруудах үед олонх хуулиа өөрчилж, нэг Байнгын хороо 19 хүртэлх гишүүнтэй, нэг гишүүн гурван хороонд харьяалагдах боломж бүрдүүлснээр бүтцээ байгуулсан. Одоо нэг Байнгын хороо дээд тал нь 16 гишүүнтэй. Тэгэхээр МАНаас нэг хороонд гурван хүн орох “сул орон тоо” бий. Үүнийг тэд “Хангалтгүй, саналаа батлуулах боломжгүй нөхцөл” хэмээн үзэж буй. Энэ бол улс төр биш учир ядаж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хангах үүднээс уг заалтуудаа эргэж харна хэмээн тэд найдаж сууна.

МАН-ын бүлгийг баталгаажуулснаар Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тодорхой. Дээрээс нь УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бүрт нэг дэд дарга ногддог. МАН энэ хүнээ тодруулах ёстой болно. Энэ мэтээр МАН-ын бүлэг баталгаажсанаар УИХ сая нэг жинхэнэ утгаар бүрэн бүрэлдэхүүнтэй болох юм. Уг ажлыг амжуулах үүрэг намрын чуулганд ногдож байна. Үүнээс гадна намрын чуулганы үед амжуулах ажил олон. Улсын ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн батална. Гиш үүдийн идэвх хамгийн их сэргэдэг тоо бодлогын цаг эхэлнэ гэсэн үг. Түмэн тоог нь ойлгохгүй байсан ч тойрог руугаа мөнгө татчих гээд идэвхтэй суудаг юм, хэн хүнгүй. Юутай ч намрын чуулганаар нэр заан зоосон 12 асуудал байна.

УИХ-ын түвшинд ийм хүлээлт байгаа бол Засгийн газар бүрэлдэх үүнээ цэгцлэх бас нэг хүлээлт бий. Энэ бол дэд сайдын томилгоо. Тохиролцож дуусаагүйгээсээ ч юм уу уг асуудал нэлээд сунжрах маягтай. 16 дэд сайдаас “Шударга ёс” эвсэлд таван суудал ногдсон. Хууль зүйн дэд сайдын суудлаар шантаажилж байгаад тус эвслийнхэн ямартай ч санасандаа хүрээд авав. Эвсэл дотроо 3:2 харьцаагаар тэд суудлаа хуваарилсан. Хууль зүйн дэд сайдаар Цэцийн хаалга сахиж явдаг, хуульч Д.Эрдэнэжамъяан хэмээх залууг дэвшүүлэхээр болсон гэнэ. АН-ын санал болгож буй дэд сайдууд дунд ч хүмүүсийн хүлээн зөвшөөрөхгүй “жараахай” цөөнгүй сурагтай. Юутай ч Засгийн газар ажил жигдрэх намрын чуулгантай зэрэгцээд дэд сайд нараа томилно. Засаг төр төвхнөж, сандал суудал òîéðñîí ãîìäîë øèéäýãäýõ öàã àéñóé.

 С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)