ЗАСАГ ДАРГА НАРТ ТАВЬСАН “АЛТАНХУЯГ” ЧАГТ ХЭЗЭЭ ТАЙЛАГДАХ ВЭ

 Өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгууль Монголын сонгуулийн нэг циклд цэг хатгасан байх учиртай. 2016 оны дөрөөн чимээ ойртох хүртэл сонгуульгүй амьдрал үргэлжлэх ёстой ч сонгуулийн зарга мөддөө дуусахгүй төлөвтэй. Өнгөрсөн онд уламжлалт хугацаанаас хожимдож болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд эрх баригчид цэг тавихыг хүсэхгүй, Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл зарим аймгийн Засаг дарга нарыг батламжлаагүй байгаа нь дуусаагүй сонгуулийн дуулианыг үргэлжлүүлж байгаа юм. Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дараа аймгуудын шинэ ИТХ хуралдаж, Засаг даргын нэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьцгаасан.

Хачирхалтай нь Засгийн газрын тэргүүн орон нутгийг хуваан засаглах эрх авсан АН, МАН-ын Засаг дарга нарыг ар, өврөөсөө төрсөн мэтээр ялгав. Ийм жигтэй алагчлалыг үзсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга оны эхээр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-аас аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн араас санаа тавьж гүйгээд гурван цагийн дотор томилсон бол Ардын Намаас дэвшсэн Засаг даргыг 48 хоног гацааж байна” гэж мэдэгдсэн ч тэр эс тоов. Парламент дахь сөрөг хүчний бүлгийн даргын үгийг юман чинээ тоохгүй гэдгээ зарим аймгийн Засаг даргад тавьсан “чагт”-аа өнөөдөр ч тайлахгүй байгаагаас харж болно. Тухайн үед Говь-Алтайн ИТХ Засаг даргад нэр дэвшигчээсээ болж хурлаа хойшлуулж байсан бол

Дундговийн ИТХ-ынхан шүүхдэлцэж байв. Энэ мэт хэл ам дэгдсэн ч дээрх аймгууд Засаг ноёноо яаж ийгээд томилсон. Тэгвэл Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгоо он дамнан сунжирч, үйл явдал нь хошин тууж, жүжгийн зохиол шиг өрнөс өөр байна. Уг нь Дорнодын ИТХ-ын гишүүд М.Бадамс үрэнг, Хөвсгөлийнхөн Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвш үүлсэн хэдий ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг томилохоос эрс татгалзсаар байгаа нь хачирхалтай. Дорнодын Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн гэдэг. Тэрбээр аймгийнхаа бизнесийг атгадаг бол Хөвсгөлд Засаг даргын суудал горилсоор буй Л.Ганболд ч аймагтаа томоохон бизнесменд тооцогддог гэсэн яриа бий. Ерөнхий сайд М.Бадамсүрэнг таалаагүй шалтгаанаа “Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурван жил ажилласан байх учиртай. Түүний ажилласан жил хүрэхгүй” хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл М.Бадамсүрэн болон МАН-ын удирдлага “Тэгж яривал Д.Баярбат Төв аймагт, Төрийн шагналт Д.Сосорбарамын дүү Д.Жаргалсайхан төрд алба хашаагүй хэрнээ Баянхонгорт засаглаж байгаа” хэмээн барьцаж байгаа юм.

Нэгэн үе “Дорнодын Засаг даргад Ерөнхий сайд өөр хүн томилох бодлого барьж байгаа” гэсэн таамаг өрнөж, олны үг ортой нь удалгүй нотлогдсон билээ. Оны зааг дээр Ерөнхий сайд хууль бус Засаг дарга нарыг өндөгл үүлж, 2013 оны нэгдүгээр сарын 7-8-нд хоёр өөр захирамж гарган, Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус аймгийн АН-ын дарга Д.Амарбаясгаланг, Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн АН-ын Д.Цэрэнчимэгийг томилж байв. Ерөнхий сайдын хууль бус томилгоонд эрдсэн Д.Амарбаясгалан Хөвсгөлд Цагдаагийн байгууллагын хүчийг ашиглан аймгийн Засаг даргын тамгыг хүчээр булаан авч дуулиан дэгдээсэн. Тэгвэл Дорнодын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Цэрэнчимэг хууль бусаар ИТХ-д шургалах боломжийг идэвхтэй хайж байсан гэдэг юм. Засгийн газрын тэргүүний өндөглүүлсэн эдгээр Засаг дарга нарын томилгоог Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх сургаар Н.Алтанхуяг захирамжуудаа хүчингүй болгож, дээрх аймгийн эрх мэдлийг хуучин Засаг дарга нарынх нь гарт атгуулсан. Ингээгүй бол тэрбээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчин, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдсан хэрэгт буруутгагдах байсан юм.

Ийнхүү Засаг даргад нэр дэвшигчдийг АН, МАН-ын гишүүн, хүний өөрийн хүм үүс хэмээн ялгаварласан Ерөнхий сайдын хатуурхалд өртөн, “хүүе” гэх эзэнгүй шахам өвөлжсөн Хөвсгөлчүүд өнгөрсөн хавар 18 мянган малаа тавиад туучихсан. Нөгөө талаар Ерөнхий сайдын хууль зөрчин төрүүлсэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалын нэр Нийслэлийн дүүрэг, аймгуудын сум, багт моодонд оров. Жишээ дурдахад, Дорнодод тав, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 28, Баянгол дүүрэгт 26 хороонд үүрэг гүйцэтгэгч “мэндэлсэн” билээ. Түүнчлэн хөдөө сумын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшл үүлсэн МАН-ын гиш үүдийг орон нутгийн АН Ерөнхий сайдын нэгэн адил хүлээн зөвшөөрөөгүй жишээ олон гарч байв. Сонгуулийн дараа өвөл, өвлийн дараа хавар, хаврын дараа зун, залгаад намар ирж буй ч Засаг даргын маргаантай аймгуудад байдал сайнгүй байгаа гэнэ. Засаг ноёны албыг залгаж буй хуучин Засаг дарга нь “Удахг үй шинэ дарга ажлаа авах тул өмнүүр нь гүйгээд яах юм” гэх аясаар асуудалд хандаж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

АН-ыг биш МАН-ыг сонгосныхоо төлөө шийтгүүлж буй эдгээр аймагт хөрөнгө оруулалт саатаж, улсын төсөв, орон нутгийн төсвөөр хийгдэх ажлууд хүлээгдэж, аймгийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө л хөдөлгөж байгаа гэх. Сураг сонсвол ирэх сарын эхээр Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргатай холбоотой маргааныг шүүн хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус шийдвэр гаргасан уу, аймгуудын ИТХ буруу хүнээ томилсон уу гэдгийг тогтоох гэнэ. Засгийн эрхийг гартаа атгаж буй эрх баригч улс төрийн нам илт буруутан болохгүйн тулд Ерөнхий сайдынхаа шийдвэрийг өмгөөлөх магадлал өндөр байгаа сураг бас дуулдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)