Зарим эмнэлгийн Рентген оношилгооны аппаратыг ашиглахыг хориглолоо

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 байгууллагын 30 салбар нэгжид  Нийслэлийн мэргэжлийн  хяналтын газраас шалгалт явууллаа.  Шалгалтын үеэр давхардсан тоогоор нийт 218 зөрчил илрүүлжээ. 11 байгууллагын 14 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр зогсоолоо. Мөн 13 албан тушаалтанд даалгавар хүргүүлж, таван хуулийн этгээд, 8 иргэнд нийт 17 сая 400 мянган төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Мөн шалгалтаар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй, мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл олгодоггүй, байгууллагын даргын баталсан удирдамжгүй, хөтөлбөрийн дагуу цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт хийдэггүй, цацрагийн хэмжилтийн багажгүй зэрэг зөрчил илэрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)