Зарим компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлалаа

Гэрээний үүргээ биелүүлээгүй нэг бүхий зургаан ахуй нэгжийг “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэжээ. Тодруулбал, “Аяга Уул” компанийнхан ажилтнуудынхаа нийгмийн даатгалын цахим тодорхойлолтыг хуурамчаар үйлджээ. Мөн “Баттод”, “Эко тогтол” компанийнхан ШУТИС-ийн дипломыг хуурамчаар үйлдсэнийг улсыг байцаагч шалгаж тогтоосон байна. Үүнээс гадна “Тотал технологи” компанийнхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, “Метро консалтинг”-ийнхэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлууллаа. Тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан өөр нэг компани нь “Ди ди эм эс глобал”-ийнхон аж. Тус компанийнхан “Хүрээ” мэдээлэл технологийн дээд сургуулийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэнэ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14.5 дахь хэсэгт заасны дагуу эдгээр компанийн тендерт орох эрхийг хязгаарлав.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)