Зарим кафе, ресторан цаг хэтрүүлэн ажиллажээ

Дорнод gймгийн МХГ, Цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг кафе, баар, ресторан, хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийж, зарим газар цаг хэтрүүлэн ажиллаж байгааг тогтоожээ.

23 ресторан, кафе, 54 хүнсний дэлгүүрийн цагийн хуваарийн мөрдөлтөд шалгалт явуулахад гурван ресторан, таван хүнсний дэлгүүр цаг хэтрүүлсэн байна.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 20-ныг хүртэл цэнгээний газруудыг 20.00 цаг хүртэл, дэлгүүр, үйлчилгээний газруудыг 22.00 цаг хүртэл ажилуулахаар цагийн хуваарийн хязгаарлалт хийсэн юм.

Дээрх зөрчил гаргасан ААН-үүдийг эхний удаад сануулах арга хэмжээ авсан гэж хамтарсан ажлын хэсгээс мэдээллээ.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)