Зарим журмыг шинэчлэн баталж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө

Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”, “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталжээ.

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн оноосон нэрээ “Үндэсний давхар даатгал” ХК болгон өөрчлөх, мөн “Бодь даатгал” ХХК, “Гэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг хэлэлцэн зөвшөөрөв.

Түүнчлэн, “Лэндмн ББСБ” ХК-д банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Түмэн өгөөж баялаг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, нэр бүхий таван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)