Зарим аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөх төсөл санаачилжээ

УИХ-ын даргад Ардын намын зарим гишүүн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачилсан энэхүү төсөл батлагдвал уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээг нэг хувь болгон өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогын татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.

2012 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгж нийт 78748 байна. 1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого нийт борлуулалтын орлогын 13-15 хувийг эзэлдэг аж. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн гурав хүрэхгүй хувь нь нийт борлуулалтын орлогын 85-87 хувийг бүрдүүлдэг гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)