Зам тээврийн хөгжлийн яам тоон гарын үсгийн технологи нэвтрүүллээ

Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний дата төв, Монгол Улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран яамны нийт 120 албан хаагчдад тоон гарын үгийн гэрчилгээ олгож албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тоон гарын үсгийн технологийг нэвтрүүллээ. Цаашид албан хэрэг хөтлөлт, дотоод удирдлагын системээ “Эйбл софт” ХХК-тай хамтран хөгжүүлж, салбарын хэмжээнд тоон гарын үсгийн технологи ашиглан цаасгүй технологид шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Энэ онд Зам тээврийн хөгжлийн яам Цахим яам болох зорилтын хүрээнд  зам, тээврийн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, шагнал, тусгай зөвшөөрлийн програмуудыг ашиглалтад оруулахаар хуваарийн дагуу ажиллаж байна.

Зам, тээврийн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний програм 75 хувь, шагналын програм 50 хувь, тусгай зөвшөөрлийн програм 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Эдгээр програмуудыг мөн тоон гарын үсгийн технологи дэмжин ажиллах боломжтойгоор хөгжүүлж байгаа ба тоон гарын үсгийн технологид бүрэн шилжсэнээр цаг хугацаа, цаас, тээврийн зардлыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)