Зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо өмнөх оныхоос буурчээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг 1083 бүртгэгдэж, түүний улмаас 463 хүн нас барж, 829 хүн хүнд хөнгөн гэмтсэн нь өмнөх мөн үеийнхээс бүртгэгдсэн гэмт хэрэг 39.3, гэмтсэн хүн 15.4 хувиар тус тус буурчээ.

Мөн хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас 36 хүүхэд нас барж, 124 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нас барсан хүүхэд 35.7, гэмтсэн хүүхэд 24.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)