Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 22 хүн гэмтжээ

- Замын Цагдаагийн Газраас мэдээлж байна -

Амралтын өдрүүдэд буюу дугаар сарын 30,31-ний өдөр Улаанбаатар хотын Замын Цагдаагийн Газрын Жижүүрийн Шуурхай Удирдлагын Хэлтэст /ЖШУХ/-т нийт 412 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, хоёр хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

Тухайлбал, СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд жолооч Х нь явган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохироожээ.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitz маркийн авто машин онхолдож зорчигч дөрвөн настай хүүхдийн амь нас хохирсон байна.

Энэ өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гурван жолооч, хоёр явган зорчигч зам тээврийн осолд өртжээ.

Түүнчлэн сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны гурван хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймээс Замын Цагдаагийн Газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа тохируулж явах, тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүсийг заавал хэрэглэж байхыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)