Зам, тээврийн ослыг цахимаар бүртгэнэ

Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо хамтран ирэх сарын 1-нээс зам, тээврийн ослын дуудлагыг тусгай утас (1800 1177) болон цахимаар бүртгэх болжээ. Ингэхдээ зөвхөн хүн гэмтээгүй ослын дуудлагыг авна. Харин хэн нэгэн гэмтсэн тохиолдолд Тээврийн цагдаагийн албанд хандах шаардлагатайг анхаарууллаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар санаандгүй байдлаар шүргэлцчихээд даатгалаар хохирлоо барагдуулахын тулд Тээврийн цагдаагийн албанд хандахаас өөр аргагүй байсан. Гэвч дуудлага өгсөн жолоочийг зөрчил гаргасан гэж үзэн бүртгэлийн онооноос нь хасаад зогсохгүй Зөрчлийн тухай хуулиар торгодог нь шүүмжлэл дагуулж байсан билээ. Харин эл зөрчлөө иргэд цахимаар болон тусгай утсанд бүртгүүлснээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 000 төгрөгөөр торгуулж, таван оноо хасуулахгүй байх давуу талтай аж.

Зам, тээврийн ослыг цахимаар бүртгүүлэх “Албан журмын даатгал” аппликэйшнийг энэ сарын 31-нээс ашиглах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)