Замын цагдаагийн тасагт автомашин бэлэглэжээ

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг Замын цагдаагийн тасгийн хамт олонд суудлын автомашин бэлэглэлээ.

Замын цагдаагийн тасаг нь дөрвөн автомашин ашиглаж байгаа бөгөөд гурвынх нь ашиглалтын хугацаа дуусч, хяналт шалгалт хийхэд бэрхшээлтэй болжээ. Иймд Тэргүүлэгч Д.Батбилэг өөрийн санаачилгаар нэг автомашин бэлэглэлээ. Тэрээр өнгөрсөн онд Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ машины дутагдалтай байгааг анзаарч оны эхэнд ийнхүү өглөө. Мөн Замын цагдаагийн тасгаас ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн нэг албан хаагчийг шагнаж урамшуулсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)