Замын цагдаагийн алба хаагч машинд дайруулжээ

Өнөөдөр /2019.05.30/ 12:40 цагийн орчимд Засгийн газрын ордны баруун хойд уулзвар дээр замын хөдөлгөөнийг зохицуулж байсан Замын цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ.

Осолд өртсөн алба хаагчийн биеийн байдал хүнд, ухаан санаа нь орж гарсан байдалтай байна. Иймд нарийвчилсан шинжилгээнд хамруулж, яаралтай эмчилгээ хийлгэж буй аж. Түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон Ланд-200 маркийн автомашин мөргөсөн гэж эх сурвалж мэдээллээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)