Залуу зохиолчид цусаа хандивлана

Монголын Залуу Зохиолчдын Нэгдэл /МЗЗН/-ийн зохиолч, яруу найрагч залуус маргааш  09.30 цагаас Цус судлалын үндэсний төв /ЦСҮТ/-д цусаа хандивлахаар болсон байна.

Цус судлалын үндэсний төв нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувь илүү цус цуглуулсан ч бүлгийн хувьд нөөц хомсдолтой байгаа юм байна. Энэ нь жил бүр цусны бүлгээр ялгаатай өвчлөл,үүний цусны хэрэглээ ихэсч байгаа гэсэн үг юм.  ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эдийн засгийн дундаж хөгжилтэй орнуудын хувьд хүн амын 1.5 хувь нь цусаа бэлэглэвэл хэрэгцээг хангана гэж үздэг  байна.  Тэгвэл манай улсын хэмжээнд 0.8 хувьтай байдаг аж. Өөрийгөө эрүүл гэж тооцдог 17 нас хүрсэн 45 кг-аас дээш жинтэй иргэн цусаа хандивлахад гурван төрлийн бүтээгдэхүүн болж, гурван хүний эрдэнэт амийг авардаг байна.  Дэлхий дээр өдөрт 800 ээж төрөхийн хүндрэлээс болж амиа алддаг ажээ. Үүний гуравны нэг нь зүүн өмнөд азийн иргэд өртөж байгаа бөгөөд манай улсад ч бас эхийн эндэгдлийн ихэнх хувийг цус алдсанаас үүддэг юм байна. Мөн осол гэмтэл, мэс ажилбарын үеэр цусны хэрэгцээ шаардлага нэмэгддэгийг эмч мэргэжилтнүүд хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)