Залуучуудын хөгжлийг дээшлүүлэх өдрүүд

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын залуучуудын эвсэл хамтран "Нийгмийг өөрчлөх боловсрол" нэртэй Залуучуудын хөгжлийн сарын аяныг санаачиллаа. Тус аян нь наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Аяны зорилго нь залуучуудын хөгжлийг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, бусад талын оролцоог хангах, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, үйл ажиллагааг сурталчлах, ойлголт мэдээллийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Энэхүү аяны хүрээнд хэд хэдэн цуврал арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм байна. Үүнд:

  • “Хүчээ нэгтгэе” залуучуудын хөгжлийн үндэсний 5 дугаар чуулган, 8 дугаар сарын 20-ны өдөр, үндэсний соёл амралтын хүрээлэн дэх white rock төвд болно.
  • Үндэсний томоохон үйлдвэрүүд, аж ахуй нэгж, байгууллагуудаар ЕБС-ийн 9,10 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн суралцагчдыг аялуулж, танилцуулах “мэргэжил сонголтын аян” 8 дугаар сарын 15-20 ны өдрүүд
  • Эрүүл мэндийн даатгалын ашиг тус, ач холбогдлын талаар оюутан, залуучуудын мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулах, эрүүл мэндийн өдөрлөг, 8 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд.
  • ЛГБТ зэрэг нийгэмд ялгаатай байдлыг хүндлэхэд залуучууд, иргэд, олон нийтийг уриалах, бэлгийн цөөнхийн талаар үнэн бодит мэдээллийг түгээх, ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн зөрчлийг зогсооход олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “тэгш эрх, бахархлын өдрүүд” 8 дугаар сарын 24-ний өдөр.
  • Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг, гарааны бизнес, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ, “Өглөөний цай” бизнес уулзалт зэрэг багц үйл ажилгааг багтаасан “залуучуудын ажлын байран дахь эрх” цуврал арга хэмжээ, 9 дүгээр сарын 2-6 ны өдрүүдэд
  • Залуу гэр бүлүүдийн арга хэмжээ, Онлайн давлагаа – эерэг санал, уриалга, залуучуудыг сайн дурын үйл ажиллагаанд оролцуулах гарын авлага гаргах, сургагч багш бэлтгэх, холбогдох журмыг танилцуулах, сурталчлах зэрэг аймаг дүүргийн залуучуудын хөгжлийн төвүүдэд зохион байгуулах цуврал арга хэмжээ, 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүд
  • Ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрийн эсрэг иргэд, олон нийт, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой "итгэл найдвар ба боломж" марафон, 9 дүгээр сарын 5 ны өдөр болно
  • Эрүүл мэнддээ анхаарах, эрүүл амьдралын хэвшил , дадлыг залуучуудад олгохын зэрэгцээ хог хаягдлыг түүж цэвэрлэснээр байгаль, хүрээлэн буй орчинд хүний үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, байгаль эх орноо хайрлах сэдэл, санаачлагыг нэмэгдүүлэх "Гүйе, түүе" аялал 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 13ны өдрүүдэд болно.
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх өсвөр үе, залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн, хохирсон, анзаарсан аль ч тохиолдолд мэдээлэх, тусламж хүсэх боломж, гарцыг нэмэгдүүлэх Hamtdaa.mn вэб сайтын нээлт 9 дүгээр сарын 12ны өдөр болно.
  • НҮБ-ын Хүн амын сан, ЮНЕСКО, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтарсан "Бэлгийн цогц боловсролын Олон улсын арга зүйн удирдамжийг танилцуулах арга хэмжээ" 9 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын их танхимд болно.
  • Өрхийн аливаа зөрчил, тулгамдсан асуудлын талаар залуучууд байр сууриа илэрхийлж, сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих "Дэмокрейзи карнавал" 9 дүгээр сарын 14ны өдөр болно
  • Залуучуудын эрх, хөгжил, хамгааллын хууль, эрх зүйн орчин, хөтөлбөр арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилтын талаар сэтгүүлчдийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, улмаар иргэд, олон нийт, залуучуудад хүрэх дээрх чиглэлийг мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах зорилготой залуучуудын хөгжлийн чиглэлээр " сэтгүүлчдийн сургалт" 9 дүгээр сарын 9-14 ний өдрүүдэд

Зэрэг олон талын өргөн хүрээний асуудлыг хөндсөн, залуучуудын идэвх, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.

А.САРАНДАГИНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)