Залуучуудын аварга шалгаруулах боулингийн тэмцээн боллоо

Өчигдөр “Big bowling” төвд Залуучуудын аварга шалгаруулах боулингийн нээлттэй тэмцээн болж 39 хүртэлх насны эрэгтэй 28, эмэгтэй 16 тамирчин хүч сорилоо.

Монголын боулинг сонирхогчдын холбоо, Г.Ууганболд ерөнхийлөгчтэй “Страйкс” клубээс жил бүр хамтран зохион байгуулсан тус тэмцээний дүнг танилцуулбал:

Эрэгтэй багийн төрөл
1-р байр Э.Харцага - Ц.Оюунжаргал
2-р байр Э.Отгонбаяр - Ч.Элбэгзаяат
3-р байр А.Батзориг - Б.Оюунболд

Эмэгтэй багийн төрөл
1-р байр Т.Нансалмаа - С.Ариунжаргал
2-р байр Э.Хунтогос - Г.Туул
3-р байр Б.Мягмарцэнд - Э.Индра

Эрэгтэй ганцаарчилсан
1-р байр Ж.Цэвэгмид (Страйкс клуб)
2-р байр Э.Энхбадрал (ТЭЦ-III клуб)
3-р байр Б.Оюунболд (Big bowling клуб)

Эмэгтэй ганцаарчилсан
1-р байр Б.Мягмарцэнд (Winners клуб)
2-р байр Б.Оргилмаа (Шонхор клуб)
3-р байр Т.Нансалмаа (Big bowling клуб)

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Страйкс клубын Ж.Цэвэгмид (209 оноо), эмэгтэйчүүдээс ТЭЦ-III клубын Л.Цэцэгсүрэн (203 оноо) нар шалгарлаа.

Ганцаарчилсан төрөлд бүх тамирчид 4 тоглолт гүйцэтгээд нийлбэр дүнгээрээ хамгийн өндөр оноотой 16 тамирчин шигшээд шалгарч 1-ээр гарсан нь 16-д орсон тамирчинтай, 2-оор гарсан нь 15-аар гарсан тамирчинтай халз тоглож хасагдах журмаар аваргыг тодруулсан. Дээгүүр гарсан чансаа өндөр эрэмбэлэгдсэн тамирчид бүгд доороос гарч ирсэн тамирчдад өвдөг шороодсон нь тэмцээнийг улам үзүүштэй болгосон.

Харин багуудыг сугалаагаар бүрдүүлж, 4 тоглолтын нийлбэр дүнгээр байр эзлүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)