Залуучуудыг эерэг хандлагад уриалсан цогц сургалтууд эхэллээ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг зохион байгуулж байна.

Тус аянуудын хүрээнд өсвөр үе, залуучуудад их хотын соёл, эерэг хандлага төлөвшүүлэх, хорт зуршил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, ирээдүйн ажил мэргэжлээ оновчтой сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой цогц сургалтад Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн 150 сурагчдыг хамруулжээ.

Дээрх цогц сургалтуудыг дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв,  “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ –тай хамтран, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)