Залуус сонгуульд идэвхитэй оролцож байна

Миний дүү сонгуулиа өгсөн үү? хэмээн таксины жолооч асууж байна. Тэгэлгүй яахав, өгсөн гэж хариулахад, Сайн байна, залуучууд та нарын сонголт их чухал шүү хэмээн урамшуулан зоригжуулав.

Өмнөх үеэ бодвол 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд залуу үеийнхэн маш идэвхитэй оролцож байгаа харагдана лээ. Тэд сайн сайхан ирээдүйг, шударга нийгэм, өнгөтэй өөдтэй нийслэлтэй болохыг бүгд чин сэтгэлээсэй хүсэж буй нь энэ юм болов уу.

Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 63-р тойргийн 4-р хэсгийн санал авах байр.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)