Залуусын 51 хувь нь цалингаас өөр орлогогүй байна

Монгол залуус цалин, орлогодоо сэтгэл хангалуун, эсэхийг “Zeel” платформынхон судалжээ. Олон нийтийн дунд нэг сарын турш нээлттэй явуулсан эл судалгаанд 23-37 насны 300 залууг хамруулсан байна. Тэдний 51.4 хувь нь цалингаас өөр орлогогүй. Цалингаас цалингийн хооронд амьдардаг гэсэн аж. “Таны зарлага орлогоосоо давах тохиолдол хэр олон бэ” гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 22.8 хувь нь “Сар бүр орлогоосоо давсан зарлага гаргадаг” хэмээн хариулсан байна. Ердөө 11 хувь нь санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй гэнэ. Цаашилбал гурван хүн тутмын хоёр нь зээл авч зарлагаа нөхдөг хэмээжээ. Тэдний талаас илүү хувь нь ойрын нэг жилийн дотор санхүүгийн байдлаа сайжирна гэж найдахгүй буйгаа илэрхийлсэн аж.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)