"Зайсан тойруу" замыг есдүгээр сарын 6-н хүртэл өөрчлөх тул нийтийн тээвэрт өөрчлөлт орно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байна. 

Үүнтэй холбогдуулан 2020 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тухайн авто замыг хаахаар төлөвлөжээ. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зөвлөлөө. 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)