Зайсангийн аманд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Богд ууланд дахин гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулга авлаа. 

НОБГ-ын мэдээллээр "Өнөөдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ГТУА-х 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжний бүрэлдэхүүн ажиллаж байна.

Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)