Загвар өмсөгч Чамин-Эрдэний амь насыг хохироосон хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ

Цагдаагийн ерөнхий газраас шалгаж буй загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэдэн хоногийн өмнө тус хэрэгтэй холбоотой хэргийн газарт байсан нотлох баримт алга болсон тухай мэдээлэл цахим орчин цацагдсан билээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас цахим орчинд түгээд байсан уг мэдээллийг үндэслэлгүй хэмээн албан ёсоор мэдэгдэж байна. Хэрэг хуулийн хүрээнд прокурорын хяналтан дор шалгалтын ажиллагаа явагдаж, дуусах шатандаа явж байна. Удахгүй уг хэргийг прокурорт шилжүүлээд, хэргийн талаар тодорхой мэдээлэл өгнө” хэмээн мэдээлэв.

Мөн олон нийтийн сүлжээгээр хяналтын камерт бичигдсэн хоёр иргэний бичлэг уг хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл цацагдсан. Иймд тус хоёр иргэн гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Шалгалтын явцад энэ мэдээлэл ташаа болохыг тогтоожээ.

Г.Тэмүүлэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)