Загас хооллохыг хоригложээ

Египетийн байгаль хамгаалагчид шүрэн арлуудынхаа экосистемийг хамгаалахаар нэгджээ. Аялал жуулчлалын сөрөг нөлөөлөл, тодруулбал, усанд шумбах жуулчлалтай холбоотойгоор далайн амьтан, ургамал, ялангуяа шүрэн арлуудад багагүй хор хөнөөл учирдаг байна. Нөгөөтээгүүр, Египет улс НҮБ-ын “Ногоон сэлүүр” санаачилгыг дэмжин, хөтөлбөрт нэгджээ. Энэ нь далай, тэнгист шумбах хэрэгслийн сөрөг нөлөөллөөс шүрэн арлыг хамгаалах зорилготой олон улсын хөтөлбөр юм. Үүний хүрээнд Египетэд далай, тэнгисийн эрэгт амрагчдад зориулсан журамд өөрчлөлт оруулжээ. Хэрэв загас хооллож, далайн эрэгт хог, хаягдлаа орхих, бохирдуулбал өндөр торгууль ногдуулахаас эхлээд шоронд хорих хүртэл шийтгэлтэй болсон гэнэ. Тус улсад жилд дунджаар 11 сая гаруй гадаад жуулчин зорчдогоос гурван сая нь Улаан тэнгисийн эрэгт амардаг гэсэн баримт байна. Шүрэн арлаа хамгаалах арга хэмжээнд Египетийн 500 компани, хувь хүмүүсийг хамруулах аж.

Бэлтгэсэн: Ж.Хаан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)