Загас далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээс бусад хүнсний бүтээгдэхүүн хилээр хэвийн нэвтэрч байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар болон зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, БНХАУ-д загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаж, тус улсаас дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргасан. Харин бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн хилээр хэвийн нэвтэрч байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ.

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Төмөрбаатар "МХЕГ-аас Монгол Улсад импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодлоос сорьц авч баталгаат лабораторийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тухайлбал, Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 боомтоос 15 дээр нь нийт 485 улсын байцаагч шалгалт явуулж байгаа юм. Улсын хилээр нэвтрэн орж ирсэн 251,694 (агаараар 414,278, хуурай замаар 210,567) зорчигч, жолооч нарт эрүүл мэндийн хяналт тавьсан.

Мөн МХЕГ-аас амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож байсан зарим гэрчилгээ, мэдэгдлийг аймаг, нийслэл, хилийн мэргэжлийн хяналтын албанаас олгож байхаар шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)