Завханы Түдэвтэйд тахлын голомт идэвхижжээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн Гол мод, Хужирт, Хавцгайт гэдэг газраас олдсон, үхсэн гурван тарваганаас өндөр хоруу чанартай тарваган тахлын эмгэг төрөгч нян илэрчээ. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, энэ сарын 10-ны өдрөөс хоёр  хоногийн хугацаатай үзлэг, тандалт явуулж, шинжилгээ хийжээ. Үхсэн тарваганы арьс, бүүргэнд хийсэн лабораторийн шинжилгээгээр тахал илэрсэн байна. Уг газарт 1981-1996 онд тарваган тахлын байгалийн голомт идэвхжээд 2015 оноос дахин сэргэж буй аж.  

Тиймээс иргэдийг энэ бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сануулъя.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)