Завханчууд байгалиа цэвэрлэж, хоёр портер хогийг төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгажээ

Завхан аймагт хоёр дахь жилдээ "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа. Энэхүү аяны хүрээнд Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас хаврын хог цэвэрлэгээний ажлын хүрээнд Улиастай хотын Цагаан хаалганаас эхлэн Алдархаан сумын Морьтой толгой хүртэлх нийт 27 км газрын голын ай сав болон орчны хог хаягдлыг цэвэрлэж, хоёр портер хогийг төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгажээ. Тэд иргэн бүрийг хүрээлэн буй орчиндоо хог хаягдлаа хаяж байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхыг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)