Забайкальскийн олон улсын кино наадамд С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртлээ

ОХУ-ын Читад “Забайкальскийн олон улсын кино наадам” 5-р сарын 31-нээс 6-р сарын 3 хүртэл болж өнгөрлөө. 7 дахь удаагаа болж байгаа тус наадамд Орос, Хятад, АНУ, Унгар, Монгол зэрэг орны кинонууд өрсөлджээ.

  • Шилдэг кино “Лес” найруулагч Роман Жигаловын бүтээл
  • Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг СТА С.Болд-Эрдэнэ “Хоёр амь” киноны дүрээр
  • Шилдэг эмэгтэй жүжигчин Александра Борбей (Унгар) тус тус тодорчээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ардын жүжигчин Вадим Абдрашитов, Хятадын “Урга” киноны жүжигчин Бадема, найруулагч Антон Золотухин, жүжигчин Егор Кончаловский, найруулагч Солбон Лыгденов зэрэг хүмүүс багтжээ. Наадмыг “Зөн билгийн тулаан”-ы хөтлөгч Марат Башаров хөтлөн явуулсан байна.

(ОХУ) “Забайкальскийн олон улсын кино наадам” 2011 оноос зохион байгуулагдаж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)