Заамараас олборлосон их хэмжээний алтыг Монголбанканд тушаадаггүй гэв үү

БОАЖЯ, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хэд хэдэн компанид иж бүрэн шалгалт хийж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр эхний ээлжид “Эко алтан Заамар”, “Бүрдэл майнинг”, “Уулс Заамар” зэрэг томоохон аж ахуйн нэгжийн химийн бодисын ашиглалт, хадгалалт хамгаалалт, тэсэлгээ, байгаль орчныг нөхөн сэргээж буй байдал, улсад тушааж байгаа алтны хэмжээ, олборлосонтойгоо нийцдэг, эсэх, татварт төлсөн мөнгө гэх зэргээр олон зүйлийг нь нягтлах юм байна. Албан бус эх сурвалжуудын өгүүлснээр зөвхөн Заамарын нутгаас нэг жилд олборлосон маш их хэмжээний алтыг Монголбанканд тушаадаггүй, ямар нэг байдлаар алга болдог зэргийг нь хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан шалгах гэнэ. Сүүлийн жилүүдэд Төвбанканд тушаасан алтны хэмжээ буурч, хил хаасан хугацаанд багагүй өссөн нь хардлага төрүүлсэн учраас ийнхүү хамтарсан ажлын хэсэг байгуулах үндэслэл болсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)