Ж.Хардены ээлжит 50 оноо

“Хьюстон рокитс” багийн хамгаалагч Ж.Харден өчигдөр болсон “Сакраменто кингз”-ийн эсрэг тоглолтод нэр дээрээ 50 оноо, самбараас 11 бөмбөг авч, 10 дамжуулалт бүртгүүллээ. Энэ нь түүний хувьд 50 оноотой трипл-дабль хийсэн тав дахь тоглолт агаад лигийн түүхэнд ийм амжилт гаргасан өөр тоглогч үгүй. “Оклахома”-гийн Р.Уэстбрук гурван удаа 50 оноо аваад трипл-дабль хийж байв.

Мөн тэрбээр уг тоглолтод гурван онооны долоон шидэлтээ оновчтой болгосноор NBA-ийн түүхэнд нийт холын 2000 шидэлтээ оруулсан ес дэх тоглогч боллоо. Энэ улиралд Ж.Харден ес дэх удаагаа 50 оноо авч буй нь энэ юм.

“Сакраменто” ялагдсанаар плей-оффт орох боломжоо алдсан бөгөөд “Өрнөд” бүсээс “Голден стэйт”, “Денвер”, “Портлэнд”, “Хьюстон”, “Юта”, “Клипперс”, “Оклахома”, “Сан Антонио” баг плей-оффт өрсөлдөх нь тодорхой боллоо.

Леброн талбайд ахин гарахгүй

“Лос-Анжелес лейкерс” багийн довтлогч Л.Жэймс энэ улирлын үлдсэн зургаан тоглолтод оролцохгүй болсон тухай тус багаас мэдээллээ. Эмч нартай зөвшилцсөний эцэст тэрбээр гэмтлээ бүрэн эдгээхийн тулд ийм шийдвэр гаргасан аж. “Лейкерс” нэгэнт плей-оффт оролцох боломжгүй болсон учир энэ нь зөв шийдвэр юм. Тэрбээр энэ улиралд 55 тоглолтод оролцсон нь замналынх нь хамгийн муу амжилт болж байгаа. Эцэст нь өгүүлэхэд, түүнийг ийм цөөн тоглолтод оролцсон хэдий ч NBA-ийн Бэлгэдлийн I, II, III багийн аль нэгт нэрлэх,

эсэх нь тоймчдын сонирхлыг татаж эхэллээ. Төвийн тоглогч Я.Мин 2007, 2008 онд ердөө 48 болон 55 тоглолтод оролцсон боловч лигийн Бэлгэдлийн багт нэрлэгдэж байсан түүхтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)